ГАР УРЛАЛ

2014-09-11

Нохойны жентельмен хүзүүвч

DIY: Нохойны жентельмен хүзүүвч

Загвар  | 2014 / 09 / 04

Энэ зурган дээрх нохой яг “Эзэн минь, уучлаарай. Би өнөөдөр ажил хэргийн уулзалттай” гэж байгаа юм шиг харагдаж байгаа биз? Чиний нохой ч бас гангалмаар, эзэн шигээ мундаг харагдмаар л байгаа. Гэхдээ нохойны хувцас үнэтэй, дээрээс нь олдоц муу. Тиймээс өөрсдөө хийцгээе. Нохойгоо яг ингэж “хувцаслачихаад”, өөрөө өнгө дагуу оффис даашинзаа өмсөөд зугаалж байгаагаар чи надад яг төсөөлөгдөж байна. Одоо шууд ажилдаа оръё.

DIY: Нохойны жентельмен хүзүүвч
1. Ашиглагдах зүйлс:
• Хүүхдэд зориулсан цахилгаантай юм уу хавчдаг зангиа
• Ах, найз залуугийн чинь өмсөхөө больсон цамц
• Даавууны наалт (Velcro гэж бичээд google-дээд үзээрэй)
• Хайч
• Халуун цавуу
2. Алхам 1: Цамцны зах хэсгийг хайчилж ав.
3. Алхам 2: Захаа яг арынх нь гол хэсгээр тэнцүү хайчил.
4. Алхам 3: Даавууны наалтаа хуваасан захныхаа хоёр ар дээр цавуудаж тогтооно. Наадгийг нь нэг талд, наалддагийг нь нөгөө талд гэсэн үг. Яг хаана нь цавуудахаа олохын тулд нохойныхоо хүзүүг хэмжих хэрэгтэй болж магадгүй.
5. Алхам 4: Хавчдаг юм уу, цахилгаантай зангиагаа нохойныхоо биеийн хэмжээнд тохируулж богиносго.
6. Алхам 5: Богиносгоод илүү гарсан хэсгийг нь хайчилж авна. Нугалж цавуудах жаахан хэсгийг үлдээгээрэй.
7. Алхам 6: Зангиагаа захандаа нааж тогтоогоод бэлэн болно.
8. Энэ хөөрхөн жентельмен нохдын эгнээнд чинийх багтаасай гэж хүсч байна уу?

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Бичлэг: 2 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн

Миний тухай

GARAAR URLAN BUTEESEN URLAG

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. SM_2778
. Pablo
. anar



:-)
 
xaax