ГАР УРЛАЛ

2014-05-04

Даавуун цэцэг хийх заавар

 Даавуун цэцэг хийх заавар

Энэ цэцэг нь хийхэд маш хялбар бас юунд ч чимэглэл болгож хэрэглэж болно. Материалын хувьд сэмрэлт багатай нэхмэл даавуу юмуу ноос болон эсгий байж болно. Энд ашигласан материал нь нэхмэл даавуу буюу подволкны материалаар хийсэн.

Эхлээд даавуугаа тэгш өнцөгт хэлбэртэй хайчилна.

Нэг талыг нь дугуйруулан цэцгийн дэлбээ шиг хэлбэр үүсгэн хайчилна. Заавал шүдтэй хайч хэрэглэх албагүй шүү

Дэлбээнүүдийн доод талаас нь утас зүүгээр шидэн хумиж оёно.  Оёж дуусаад утсаа татаж цэвэрхэн бэхлээрэй.

Одоо суурь материал дээрээ цэцэгийн гол хэсгээр нь хөвөрдөн тогтоож оёно.

Цэцэгнийхээ голд нь товч шүр гээд хүссэн зүйлээ оёж тогтоогоорой.

За байз аль нь дээр байна.

За за энийг нь сонголообаяртай байна

Цэцэгний дэлбээ том тохиолдолд налж унах гээд байдаг тул дэлбээгээ материалтайгаа дахин тогтоогоорой.

Энэ бол Франц зангилаа буюу Зангилаа хатгаас. Утасаа зүүндээ ороож байгаад цааш хатгахад утас чинь зангирч бөөрөнхий хэлбэр үүсэн хатгагддаг. Маш өргөн хэрэглэгддэг хатгаас юм.

Ингээд л таны хийсэн хөөрхөн даавуун цэцэг дууслаа.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2014-11-07 -

Бичсэн: Мөрөө
Хөөрхөн болдог юм байна. Дагаж хийнэ ээ.
. Шууд холбоос
Бичлэг: 6 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн

Миний тухай

GARAAR URLAN BUTEESEN URLAG

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. SM_2778
. Pablo
. anar



:-)
 
xaax