ГАР УРЛАЛ

2014-05-04

″Эрвээхэй чи нис нис″

 Цаасан нугалбар ″Эрвээхэй чи нис нис″

Найз маань надад оригами хийдэг зориулалтын цаас бэлэглээд би гэдэг хүн бараг л анх удаа жинхэнэ оригами цаас гэдгийг гартаа барьж цаасан урлал хийж үзлээ. Урьд нь өнгийн цаасаар л ганц хоёр удаа оролдож үздэг байсан ч ингэж гоё санагдаж байсангүйбаярлах

Цаасан нугалбард зориулсан цаас гэдэг үнэхээр гоё юм аа. Цаасыг ингэж гоё хийж болдог гэж урьд нь төсөөлдөггүй байж.

photo

Тэгээд л нөгөө гоё цаасаараа нэг юм хийж үзье гээд хайж байгаад энэ эрвээхэйг хийх аргыг олсон юм.

Эхлээд нэгийг л хийх гэж байснаа болиод бүх цаасаараа эрвээхэй хийчихсэн. Та нартаа хэрхэн хийх зааврыг нь бас бэлдлээбаярлах Завгүй ч гэсэн блог дээрээ тавьж сонирхуулах гээд хэдэн өдөр л нухлаа хэхэ.

Цаасан нугалбарын аргаар эрвээхэй хийх заавар

1. Цаасаа өнгийг нь дотор нь оруулж байгаад тал бүрээр нь голоор нь нугалаас үүстэл голоор нь нугална.

2. Дараа нь өнгөө гадна талд нь гаргаж байгаад эсрэг өнцгүүдийг дайруулан ташуулдан мөн хоёр талаас нь нугална.

3. Үүссэн нуглаасны ормоор цаасаа хошуулдан нуглана.

4. Дараа нь нэг талын үүссэн гурвалжин хэлбэртэй хэсгийг доод талаас нь дээш зэрэгцүүлж нугална.

5. Одоо эсрэг талын гурвалжинг дээд талаас нь доош нь дарж нугална. Нугалахдаа үзүүрийг нь 5-7 мм илүү гаргаж зөвхөн гол хэсэг дээр гараа дарж нугална. Өөрөөр хэлбэл хуруугаар дарагдаагүй хэсгүүд нугараагүй нумарсан байдалтай байна гэсэн үг.

6. Гараа дараастайгаар эргүүлээд илүү гарсан үзүүрээ давуулан нугална.

7. Одоо нугалбараа голоор нугалж сайтар чимхэнэ.

8. Одоо нугалбараа сул тавь. Эрвээхэй чинь бэлэн болчихлоо.

9. Үүнийг илүү эрвээхэй шиг гоё харагдуулая гэж бодоод цэцэгний дохиур ашиглан эврийг нь хийсэн. Ингэхдээ дохиурын голыг олон нугалаасны завсраар цавуу түрхээд дээр нь дохиураа голлуулаад цаасаа дарж нугална.

10. Эврээ биетэйгээ сайтар тогтоохын тулд бичгийн хавчаараар чимхэж хэсэг хугацаанд байлгаарай.

11. Ингээд л таны хийсэн хөөрхөн эрвээхэй бэлэн болчихлоо шүү дээ.

Та түүнийг хаана л бол хаана тогтоож байрлуулж бас дүүжилж болно. Бид цаасан урлалыг ч гэсэн аль болох хэрэглээ талруугаа ойртуулж хийж байвал надад гоё санагддаг юм. Зүгээр л нуглаад тавих биш хийсэн зүйлээ хэрэглэж ашиглаж чадаж байвал энэ нь жинхэнэ таашаал өгөх болно.

Би болохоор хийж байх үедээ л агаарт дүүжилвэл гоё юм байна гэж бодож байсан болохоор шууд л энэ унжилагыг хийчихсэн. Төсөөлж байснаас ч гоё болсон болохоор ахиж цаас захиад охиныхоо орны дээр бас ажил дээрээ хийж тавьсан. Дараа ажил дээрхийн зургийг авч энд нэмнээ.

Унжлага хийхэд танд 3-н ширхэг шорлогны мод, цэцэгний иш ороогч тууз(зөвхөн ногоон гэлтгүй олон өнгөтэй байдаг болохоор түүнийг олон янзын урлалд ашиглаж болдог) эсвэл цаасан тууз, сатуркан утас байхад л хангалттай. Хоёр ишээ эхлээд тус тусад нь ороогоод дараа нь голыг нь олж байгаад чагтлан холбож орооно. Дараа нь үлдсэн нэг модоо голоор хуваагаад мөн л том шигээ орооно.

Утсандаа эрвээхэйгээ уяад дүүжилнэ. Харин хамгийн доод талд нь нэг юм байвал зүгээр санагдаад өнгө өнгийн утсаар энэ бөм бөмийг хийсэн. Нөгөө унжлагандаа цаасан бөм бөм хийсэн.

Эрвээхэйнүүд маань цаас болохоор хөдөлгөөнд мэдрэг тэгээд унжлага болохоор орчиндоо үзэмж нэмээд үнэхээр гоё харагддаг юм билээ. Маш хямд төсөр материалаар бүтэх энэ унжлага хүүхдийн орны дээр болон гэрийн чимэглэлд гайхалтай тохирхох юм билээ.

Эрвээхэй чи нис нис эргэн эргэн нис эрээн өнгөөрөө гайхуул ээжийн охиныг баясгабаярлах

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2021-06-17 -

Бичсэн: Зочин
Цаасаа хаанаас авсан юм
. Шууд холбоос
Бичлэг: 7 » Нийт: 9
Өмнөх | Дараагийн

Миний тухай

GARAAR URLAN BUTEESEN URLAG

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. SM_2778
. Pablo
. anar



:-)
 
xaax