Энгийн нэг хавчаар худалдан аваад түүнийгээ ингэж өөрчлөөрэй. Хувцас болон бусад зүйлсдээ тохируулж эсвэл хүссэн үедээ зүүчихэж болохоор болгож өөрийгөө баясгаарай.
Энэ пад хавчаарыг урлалын эсгий ашиглан цэцэг хийж өөрчилсөн. Нэг даашинздаа тохируулж хийсэн юм.

Аан энийг канзаши хийх аргаар туузаар хийсэн. Бас л нэг хувцас дээрээ зүүх гэж. Тэр цагаан дэлбээг нь өөрөө зохиож хийсэн.

Энэ бол ямар ч үед зүүж болохоор хийгдсэн. Бас хамгийн их зүүдэг хавчаар маань.

Харин хамгийн сүүлд энийг хийсэн. Ямар нэгэн зорилгогүйгээр хийгдсэн, бас зүүж үзээгүй л байгаа.

Одоо охиндоо хийсэн хэдэн өөрчилсөн пад хавчааруудыг харуулая.

Ээж охин хоёрын үсний зүүлтүүд

"Зүүсгэл зүүсэн охин чи
Зүс гоо төгөлдөр юм
Үсэнд чинь би дурлах юм
Үнэрт нь би согтох юм ..." цааш нь үргэлжилүүлээрэй

Урлаж зугаац
Хэрэглэж баяс!
